Цөмийн технологийг хүнс, ХАА-д өргөн хэрэглэх талаар ярилцлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ыг хангах зорилтын хүрээнд манай улс Олон улсын атомын энергийн агентлагтай цөмийн технологийн хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хэрэглээг өргөжүүлнэ. Энэ талаар ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн манай улсад ажиллаж буй Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны Ази, Номхон далайн бүсийн хэлтсийн дарга Гашав Гэйбэху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр ярилцлаа.
21 days