Туул голын уснаас сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Туул голын сав газрын захиргаа, БОСШТ-ийн Үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ бохирдлын судалгааны албаны судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг Туул голын Биокомбинат, Сонгины ам, Нисэх, Сонсголонгийн гүүр орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл, физик үзүүлэлтийг газар дээр нь хэмжиж, шинжиллээ.
65 days