Соёлын салбарыг санхүүжүүлэх боломжийг ихэд сонирхов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол
Улсын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал,
цаашдын чиг хандлагыг "Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл,
бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь" үндэсний зөвлөлдөх уулзалт
өчигдөр боллоо. 150 гаруй төлөөлөл оролцсон энэ уулзалтыг Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар ЮНЕСКО, БСШУСЯ,
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулав.
2325 days