Өмнөх Засгийн газруудын ажлын тухай нууц баримт бичгүүдийг хураан авчээ
СИДНЕЙ. /ТАСС/. Австралийн Аюулгүй байдал болон тагнуулын албаны ажилтнууд пүрэв гарагийн шөнө тус улсын Канберра болон Брисбен хотууд дахь “Эй-Би-Си” радио өргөн нэвтрүүлгийн корпорацийн ажлын байруудад ирж, өмнөх засгийн газруудын ажлын тухай хэдэн зуун нууц баримт бичиг бүхий хоёр шүүгээг тус байрнаас хураан авчээ. Энэ тухай “Эй-Би-Си” телевиз мэдээлсэн бөгөөд уг баримт бичгүүд дунд “нууц” болон “маш нууц” гэсэн бичигтэй олон баримт бичиг байсныг онцлон тэмдэглэжээ.
2695 days