ОРХОН: Орон нутгийн төсвийн 73 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ онд Орхон аймагт улсын төсвийн хөрөнгөөр шинэ ажил хийхгүй харин өнгөрсөн онд эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, Зэст багт Багийн нэгдсэн байр болон Авто вокзалын барилга, ерөнхий боловсролын VIII сургуулийн өргөтгөл, III сургуулийн шинэ барилгыг үргэлжлүүлж барина.
1 day