Харилцаа холбооны салбарынхан зөвлөлдлөө
Архангай /МОНЦАМЭ/. ХХХЗ-ноос “Харилцаа холбооны хөгжил 2018” бүсийн зөвлөгөөнийг есдүгээр сарын 20-21-нд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод боллоо.Зөвлөгөөнөөр үүрэн холбоо, суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, холбоо мэдээлэл технологийн сургуулийн профессор багш нар харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын бодлого, зохицуулалт, хууль тогтоомж түүний хэрэгжилт, үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлагууд, салбарын судалгаа шинжилгээний дүн, тайлан мэдээ, харилцаа холбооны салбарын шинэ техник технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим төлбөр тооцоо болон интернетэд суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцож, зөвлөмж гаргав.
2508 days