Ховдын ихэнх нутгаар ургамлын гарц муу байна
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн нутгаар энэ оны 4, 5 дугаар сард олон удаа хүчтэй шороон шуурга шуурч, хур чийггүй байснаас өвс ургамлын гарц тааруу байна. Зарим гол ус бүхий Ховд гол, Хар ус нуур, Буянт, Булган голын хөндий нутгуудаар зүлэг ногоо бага зэрэг өнгө зассан бол, ууландаа ширхэг ч өвс цухуйгаагүй байна. Өнгөрсөн жилийн нөөцөлсөн жаахан өвс, хадлангаараа хахир хаврыг давж байгаа тухай зарим малчид хэллээ.
2570 days