Аймгийн нутаг дэвсгэрийн 9.9 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогджээ
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын 176 тусгай зөвшөөрлийг 127 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үүнд олгогдсон талбайн хэмжээ 707.9 мянган га болсон нь аймгийн нутаг дэвсгэрийн 9.9 хувьтай тэнцэж байгаа аж. Эдгээр зөвшөөрлөөс ашиглалтын тусгай зөвшөөрөл 39 байна. Тухайлбал, нүүрсний 16, алтны 13, давсны дөрөв, төмрийн хүдрийн дөрөв, зэсийн нэг, газрын ховор металлын нэг зөвшөөрөл 25 аж ахуйн нэгжид тус тус олгогджээ.
2578 days