Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар ажлаа хүлээн авлаа
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн шинэ засаг даргаар томилогдсон Ж.Эрдэнэбаатар өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Улмаар хэлтэс, алба агентлагийн дарга удирдлагуудтай уулзан цаашид хэрхэн нэг баг хамт олон болж, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах талаараа санал солилцсон юм. Энэ үеэр Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, монгол төрийн хуулийг хэрэгжүүлж, төрийн ажлыг шударга, иргэдэд ээлтэйгээр хийх ёстой гэсэн үндсэн зарчимд тулгуурлаж, мөн нийт төрийн албан хаагч нарт хуулиар тавигддаг шаардлагыг тавьж ажиллана гэдгээ илэрхийлэв.
2584 days