Ялалтын баярт зориулсан цэцэг өргөх ёслол боллоо
Орхон /МОНЦАМЭ/ Аугаа их эх орны дайны ялалтын 73 жилийн ойд зориулж Орхон аймгийн удирдлага болон Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консул Кузнецов Дмитрий Николаевич нар “Эх орны дайны баганат хөшөө”, “Найрамдал” өндөрлөг, “Баатрууд”, А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө.
Орхон аймагт ОХУ-ын 20 иргэн байнгын оршин суудаг бол 200 гаруй иргэн ирж, буцан ажиллаж, амьдарч байна.
2587 days