Төсвийн ерөнхийлөн захирагчийн 220 гаруй санхүүгийн тайланд аудит хийжээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Төрийн аудитын газар 2018 оны эхний 4-н сард Үндэсний Аудитын газрын нэгдсэн төлөвлөгөөгөөр Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийсэн байна. Тус аудитад сумдын Төсвийн ерөнхийлөн захирагчийн тайлан 19, Төсвийн шууд захирагчдын 158 тайлан, төсөл сангийн 41, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 3 гээд нийт 221 санхүүгийн тайлан, oрон нутгийн нөөц хөрөнгө, замын сан, мал эмнэлгийн үйлчилгээ, албан журмын даатгал, ахмадын холбооны санхүүгийн дэмжлэг зэрэг зардлын дансдын гүйлгээ хамрагдсан байна.
2592 days