Гал түймэрт орон гэрээ алдсан иргэнд гэр олголоо
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн шийдвэрээр гал түймэрт өртсөн Жаргалант сумын иргэн Н.Бат-Очирынд таван ханатай иж бүрэн гэр шинэ оны хүлээлгэн өглөө. Эднийх 2017 оны оны 12 сарын 25-ны өдөр цахилгааны улмаас гал түймэрт автаж орон гэргүй болж, ид өвлийн хүйтэнд хүнд нөхцөлд ороод байсан юм.
2784 days