Төрийн дээд одон, медалиар 30 хүн шагнуулав
Архангай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн шагнах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан.
Тус зарлигаар Архангай аймгаас 30 хүн төрийн дээд одон, медалиар шагнуулсан. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 11, Хөдөлмөрийн хүндэт медалиар 16 хүн шагнууллаа.
2873 days