Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх журамтай болно
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13.1 дэх заалтад заасны дагуу байгалийн ургамал, ус, рашаан, ой, амьтны нөөц, тусгай хамгаалалттай газар нугагт газар ашигласны төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх зорилгоор «Байгал орныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулагдах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам»-ын төслийг боловсруулж, иргэдийн саналыг авч байна.
2881 days