Сонгуулийн хэсгийн хороодын тал хувьд нь хяналтын тооллого хийлээ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Сонгуулийн хорооноос томилогдсон хяналтын ажлын хэсэг энэ сарын 29-30-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тус аймгийн Цэнгэл сумын 183, 184, 185, 186, Сагсай сумын 163, 164, 168, Улаанхус сумын 175, 180, Дэлүүн сумын 150, 151, 152, Баяннуур сумын 125, Булган сумын 134, 139, Бугат сумын 130 дугаар санал авах байр зэрэг нийтдээ 47 хэсгийн хорооны саналын хуудсыг гараар тоолох ажлыг зохион байгуулсан байна.
2869 days