Залуу малчдад хандан захидал илгээжээ
Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын Далай багийн ахмад малчин Ц. Дашзэгвэ, Ж. Оюумаа нар өөрийн санаа бодлыг нутгийнхаа залуу малчдад захидал хэлбэрээр илгээжээ.
Малчдын тэтгэвэрт орох насыг таван жилээр наашлуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, ноос, түүхий эдийн урамшуулал олгох гэх мэтээр төр засаг малчдад чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна. Малчин бид цас зуд, малын халдварт өвчин тохиосон хүнд үедээ төр засгаа л харж суудаг. Дандаа ингэж төр засгаа хараад суулгүй дор бүрнээ идэвхи санаачлагатай ажиллаж амьдрах нь өөрсдөөс маань шалтгаална хэмээн ахмад малчид захидалдаа тэмдэглэсэн байна.
2404 days