Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт судалгаа хийлээ
Дундговь/МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Соёлын өвийн үндэсний төв, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран Их газрын чулууны Байгалийн цогцолборт газарт агуйн тооллого, уст цэг, ургамлын болон ховор ургамлын тархац, түүх соёлын биет болон биет бус өв, тарваганы байршлын цогц судалгаа хийжээ.
2078 days