Сэлэнгэ бол алдарт мэргэн харваачдын өлгий нутаг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг бол алдарт мэргэн харваачдын өлгий нутаг гэдгээрээ гайхагддаг. Тодруулбал 1938 оны улсын баяр наадмаар улсын мэргэн Гончигийн Бумцэнд 20 сумнаас 16 онож 2-р байр эзэлж байсан гэдэг. Ардын хувьсгалын партизан, БНМАУ-ын Улсын Бага Хурлын дарга, анхны АИХ-ын дарга Г.Бумцэнд гуай үндэсний сурын спортыг Сэлэнгэ аймагт хөгжүүлэхэд үлэмж их гавьяа байгуулсан хүмүүсийн нэгд ордог байна. Түүнчлэн түүхэнд нэрээ гаргаж явсан Сэлэнгэ аймгийн Ерөө, Дулаанханы алдарт харваачид төрөх эхлэл түүнээс улбаатай хэмээн үздэг ажээ.
1863 days