"Говь фестиваль-2017"-д оролцогчдоо 12 номинацад шалгаруулна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Малчны өдөр", "Говь фестиваль-2017" арга хэмжээг энэ сард зохион байгуулах гэж байна.
Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий болгон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах, малчид, иргэдийн бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ боловсруулах харилцан туршлага солилцох, зах зээлээ өргөжүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах боломж ийг энэхүү арга хэмжээний үеэр бий болгодог.
2433 days