Нүүрс тээврийн жолооч нар тэмцлээ зогсоож ажилдаа орлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,
УУХҮ-ийн сайд Г.Ёндон нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮЯ, ЗТХЯ,
“Эрдэнэс-Тавантолгой”, “Тавантолгой”, "Гашуун Сухайт авто зам" ХХК-ийн
удирдлагууд өнөөдөр тэмцэл хийж буй тээвэрчидтэй уулзаж, тодорхой
шийдвэрүүд гаргаснаар жолооч нар тэмцлээ зогсоон, автозамын зорчих
урсгалыг чөлөөллөө. Ингэснээр “Ногоон гарц” түр журмаар эрчимтэй явж
байгаа нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх болов.
1865 days