Тэжээллэг бодисуудаа хамгийн багадаа 200 гр сүү ууснаар нөхдөг гэв
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хүний биед нэн шаардлагатай амин дэмүүд болох кальци, витамин D, уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг хамгийн багадаа 200 гр сүү ууснаар нөхдөг хэмээн “Та сүүгээ уусан уу” уулзалтын үеэр мэргэжилтнүүд онцолж байна.
“Глобал Коммунитис” олон улсын байгууллагаас EMIRGE хөтөлбөрийн хүрээнд “Та сүүгээ уусан уу”цуврал уулзалтыг ирэх арванхоёрдугаар сар хүртэл зохион байгуулах юм байна. Өнөөдөр сүү, сүүн бүтээгдэхүүний Нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ арга барил, шинэ санааг нэвтрүүлэхэд талууд санал бодлоо солилцлоо.
3040 days