Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд эерэг үзүүлэлт гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 13:50:01

Хэнтий аймагт оны эхний 9 сарын байдлаар гэмт хэргийн гаралт 21.7 хувь, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт 53.7 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 73,3 хувь , тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо 23,4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. 

Мөн  эхний 10 сард 370 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 113 хэрэг буюу 23.4  хувиар буурсан, үүнээс согтуугаар үйлдэгдсэн хэрэг 48.7 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн хэрэг 37.0 хувиар, олон нийтийн газарт үйлдэгдсэн хэрэг 37.0, гэр сууцанд үйлдэгдсэн хэрэг 20.8 хувиар, архидалтаас шалтгаалан үйлдэгддэг иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 48.7 хувиар тус тус буурчээ.

Энэ хугацаанд 12245 захиргааны зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 8.7 хувиар, зөрчил гаргасан иргэн 7.9 хувиар, согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан хүн 56.7 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 38.5 хувиар буурсан байна. Үүнийг Хэнтий аймаг дах Цагдаагийн Газраас эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын эерэг үзүүлэлт гарч байгаа нь “Архигүй Хэнтийчүүд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэний үр дүн гэж дүгнэж байгаа аж.

О.Буянхишиг

 

 

Related news