Цэргийн үүрэгтнүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 23:10:18

Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 12 сарын 02-ны захирамжаар байгуулсан ажлын хэсэг цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг 12 сарын 09-ны өдөр эхлүүлэв.

12 сарын 22 хүртэл сумын зургаан багт оршин суудаг цэргийн үүрэгтнүүд буюу бэлтгэл офицер,ахлагч,хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч, мөн алба хаагаагүй 18-25 насны эрчүүдийн тоо  бүртгэлийг  шинэчилэх ажлыг Засаг даргын тамгын газрын дарга Ж.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан зохион байгуулна.

13 хоногийн хугацаатай  бүртгэлийн дүнг  ирэх оны 1 сарын 12-нд Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабад тайлагнах ба иргэд идэвхтэй оролцохыг сануулав.

Ш.Шүрэнцэцэг

Related news