Төв аймгийн зарим сумдад бэлчээрийн даац 5 дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 10:27:45

Төв аймгийн нутаг 3,3 сая га бэлчээртэйгээс 15 хувь нь нөөцтэй, 20 хувьд  нь бэлчээр хүрэлцээтэй байна.

Харин бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, газар нутаг багатай  Баянхангай, Зуунмод, Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Угтаал, Борнуур, Баянцогт, Мөнгөнморьт суманд 65600-452580 толгой мал өвөлжихөөр байгаа нь даац 1-3 дахин хэтэрсэн байна.

Баян-Өнжүүл, Сүмбэр, Заамар, Цээл, Эрдэнэсант, Лүн, Дэлгэрхаан, Бүрэн суманд 153988-351184 толгой мал өвөлжих бөгөөд даац 3-5 дахин хэтэрсэн, Эрдэнэсантын Баргилт, Баянцогтын Сарлаг, Гуна, Жаргалантын Тал булаг, Цээлийн Оргил, Сэргэлэнгийн Хөшиг, Цагаан хамар, Эрдэнэ сумын Өгөөмөр багуудад 145710-201227 толгой мал өвөлжих тооцоо байна.

Иймд эдгээр сумын малчид өвс тэжээлээ ахиухан базаах, отор нүүдэл хийх, малаа цөөлөх арга хэмжээг авч байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Related news