Австраличууд Монгол, Куба руу аялах хүсэлтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-15 15:48:26

СИДНЕЙ. /AAP/. Австралийн жуулчдын ирэх жил аялах чиглэлийн жагсаалтад Монгол зургадугаар байрт оржээ. Харин Куба, Өмнөд Солонгос, Тайвань жагсаалтын тэргүүн гурван байрт орсон байна.

Австраличуудын аялах хүсэлтэй байгаа орнуудын тухай уг жагсаалтыг, “Skyscanner” дэлхийн хайлтын сүлжээг ашиглаж буй хүмүүс дундах хүсэл, сонирхлыг бүртгэсэн мэдээлэлд үндэслэн гаргасан байна.

Кубад авсан хориг арга хэмжээг цуцалсны дараа тус улсыг зорих хүсэлтэй байгаа америк жуулчдын тоо 2015 онд 94 хувиар нэмэгджээ.

"Өнгөрсөн гурван жилийн нислэгийн хайлтын мэдээлэлд дүгнэлт хийсний дараа Куба, Монгол зэрэг гайхалтай, шинэ чиглэл жуулчдын анхаарлыг татаж байгааг харахад их сонирхолтой байна" гэж Австрали болон Шинэ Зеландын “Skyscanner” сүлжээний хэвлэлийн төлөөлөгч Эмили Каллахан мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Related news