Зэс хайлуулах шинэ үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-16 09:01:26

ЕКАТЕРИНБУРГ. /TASS/. Монголд байгуулах зэс хайлуулах шинэ үйлдвэрийн ажилтнуудыг бэлтгэх төв нь ОХУ-ын Уралын их сургууль /УИС/ болно. Энэ тухай тус их сургуулийн нэгдүгээр проректор Александр Пономарев мэдээлжээ.

“УИС болон Монголын их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэгээр төмөрлөгийн үйлдвэрлэлийг тодорхойлсон. Тийм учраас бид инженер-технологийн чиглэлд боловсролын хөтөлбөрийг хамтран боловсруулж, нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, төгсөгчид нь Монголд удахгүй байгуулах зэс хайлуулах үйлдвэрт ажиллана” гэж тэрбээр хэлсэн байна. Үйлдвэрийг хэдийд ашиглалтад оруулахыг тэрбээр дурдсангүй.

Пономарев мөн Монголын аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчид туршлага, технологи судлахаар УИС зочилсныг онцлон дурдсан байна. “Монголчууд Оросын технологийг болон боловсон хүчин бэлтгэх аргыг сонирхсон. Монголын багш нарыг  УИС-д дагалдан сургах, улмаар Уралын тэргүүлэх их сургуулиудад аспирантурт сургах талаар талууд хэдийн тохиролцсон” гэж тэрбээр хэлжээ.

Д.Жаргал

 

Related news