Хэнтийд 200 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 16:12:45

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өвөлжилт хүндэрсэн аймгуудаас 200 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Энэ жил цас их унасны улмаас зарим аймгуудад өвөлжилт хүндэрч малчид орон нутгаасаа шилжин нүүж  хөрш зэргэлдээ аймаг руугаа отроор өвөлжих тохиолдол эрс ихэсчээ. Тухайлбал Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Багануур зэрэг 7 аймаг, 26 сумын 130 өрх отроор өвөлжиж байгааг Хүнс, Хөдөө Аж Ахуйн газраас мэдээллээ.

Тиймээс дээрх аймгуудын удирдлагуудтай гэрээ байгуулж, отроор ирсэн малчдыг бүртгэж аван, төрийн үйлчилгээ үзүүлэх чиглэлийг сумдын удирдлагуудад даалгажээ.

О.Буянхишиг

Related news