Роухани: Хүчирхийлэлтэй тэмцэх далбааг Иран барьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-17 11:46:16

ТЕГЕРАН. /IRNA/. Бүс нутаг, дэлхий дахинд хүчирхийлэл, хэт давруу үзэлтэй тэмцэх далбааг Иран барьж байгаа бөгөөд энэ нь ариун Кораны илгээлтийг дамжуулах шашны болоод үндэсний үүрэг юм гэж Иран Ерөнхийлөгч Хассан Роухани мэдэгджээ.

Энхийн соёл, харилцан хүндлэлд суурилсан яриа хэлцээг дэмжих хүчин чармайлтаа үргэлжлүүлж, хэзээ ч байгаагүйгээр дэлхийг бохирдуулсан хүчирхийллээс зайлсхийнэ гэж тэрбээр иргэддээ хандан хэлсэн үгэндээ дурдсан байна.

Тогтортой энх тайван, аюулгүй байдлыг бий болгох болон хэт давруу үзэл, хүчирхийлэл, терроризмтэй тэмцэх үндсийг гаргахын тулд соёл, хүлцэнгүй байдал, яриа хэлцээг дэмжих хэрэгтэй гэж тэрбээр дурджээ.

Энхийн дипломат ажиллагаагаар дамжуулан хүчирхийлэл, хэт давруу үзэлтэй тэмцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг батлахад Ираны Засгийн газар хувь нэмрээ оруулсан тухай мөн тэрбээр дурдаад, эдгээр нь хүний мөн чанарт суурилсан түгээмэл үнэ цэнэ болохыг онцолсон байна.

Д.Нямтулга

 

Related news