Ширээний теннисчид ур чадвараа сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-18 13:05:08

Монголын ширээний теннисний лигийн X тэмцээний хүрээнд “Шинэ эргэлт” клубийн санаачлагаар сонирхогчдын лигийн тэмцээн энэ сарын 18-20-нд “Оч” клубт болж, шилдгүүдээ тодруулна.

Өнөөдөр эхэлж байгаа тус тэмцээнд эрэгтэй 46, эмэгтэй 16 тамирчин өрсөлдөж байгаагаас эхний өдөр эрэгтэй 2-р тойргийн тоглолт болно. Харин тэмцээний эрэгтэй, эмэгтэй шигшээ тоглолтууд ням гарагт болж, шинэ аваргууд тодорно.

Д.Өлзий

Related news