Зуунмод сумын төсвийн төслийг урьд оноос бууруулж боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 14:07:47

Төрөөс баримталж буй хэмнэлтийн бодлогын хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын 2016 оны төсвийн төслийг урьд оноос 50-аад сая төгрөгөөр бууруулж, 265 сая 562 мянган төгрөг хэмээн тооцжээ.

Зуунмод сумын 2015 оны төсвийн гүйцэтгэл 60 гаруй хувийн биелэлттэй байна. Өнгөрч буй онд тус сум  311,9 сая төгрөг төвлөрүүлэхээс  194 сая төгрөг бүрдэж, 117,9 төгрөг төвлөрөөгүй, тасалдсан байна. 13 нэр төрөлд суурь  орлого бүрдүүлэх байснаас  хүү торгууль, улсын тэмдэгтийн хураамжийн орлого бүрдээгүй нь төсвийн төлөвлөгөөг  40 гаруй хувь тасархад нөлөөлжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news