Ерөө сумын хүн ам буурсан үзүүлэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-28 15:24:18

 

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хүн ам, мал, хашаа, худгийн ээлжилт улсын тооллого амжилттай болж өндөрлөлөө.

Сумын Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 07, 08-ны өдрүүдэд Ерөө суманд 2015 оны жилийн эцсийн хүн ам, мал, хашаа, худгийн ээлжилт улсын тооллого зохион байгуулагдсан байна. Уг тооллогоор Ерөө суманд 6470 хүн ам, 67727 толгой мал тоологджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад хүн амын тоо 108-аар буурч, малын тоо 1721 тоогоор өссөн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news