Дорнодод хийн түлшний станц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 10:08:22

Монгол Улсын хийн түлшний салбарын анхдагч “Дашваанжил” ХХK “Дорнод Газ” станцыг Чойбалсан хотод байгууллаа.

Энэ хийн түлшний станцыг 800 гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгуулсан бөгөөд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн болон автомашины хий худалдаалах юм. Байгаль орчин, агаарын бохирдол хотоос хальж аймгийн төвүүдэд ч асуудал болж байгаа энэ үед зөв хөрөнгө оруулалт болж байна.

Хийн бүтээгдэхүүнийг ашиглахад хамгийн гол асуудал нь аюулгүй байдал байдаг. Энэ ч үүднээсээ хийн түгээх станцынхаа үйл ажиллагаа, хадгалалт хамгаалалтанд онцгой анхаарч автомат систем бүхий тоноглолуудаар тоноглосон болон хийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийнхээ хийг аюулгүй ашиглах талаар сургалт мэдээллүүдийг ч иргэддээ хүргэх болно гэдгээ нээлтийн үеэр Дашваанжилын удирдлагууд мэдэгдэж байлаа. Шинэ станцыг байгуулахдаа Дорнод аймгийн иргэдийг сурган ажиллуулж 8-н иргэнийг байнгын ажлын байраар хангаж байгаа юм байна. Хийн түлш одоогоор 1100 төгрөгөөр худалдаалагдаж эхэлсэн байна.

Б.Туяа

 

 

Related news