Булган сум оны онцлох алдартнуудаа тодруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Булган сум ажил үйлс, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан 9 алдартанг тодруулдаг уламжлалтай.
2015 оны Шилдэг багаар Д.Баттулга даргатай Чулуут 4 дүгээр баг, шилдэг байгууллагаар Б.Шархүүхэн даргатай Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон, шилдэг албан хаагчаар сумын ЗДТГ – ын ажилтан Хишигтогтохын Хандмаа, шилдэг баялаг бүтээгчээр “Дэлгэрэх” төвийн захирал Чулуунбаатарын Ганбат, шилдэг тамирчнаар Жудо бөхийн спортын мастер Ганбатын Одонжаргал, шилдэг менежменттэй малчнаар Баян-Уул багийн малчин, сумын алдарт уяач Жамбалдоржийн Цогтсайхан, шилдэг аврагчаар Хүүхдийн цэцэрлэгийн ажилтан Лхамзавын Наранбаатар, шилдэг хүүхдээр Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Чулуунбаатарын Содхүү, шилдэг авьяастнаар Соёлын төвийн эрхлэгч Арслангийн Энхтүвшин нар шалгарчээ.
Б.Туяа