Сирийн 10 мянган дүрвэгч Канадад иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-13 14:44:05

ОТТАВА. /TASS/. 2015 оны 11 дүгээр сараас хойш Сирийн 10 мянган дүрвэгч Канадад ирсэн тухай телевизийн CBC суваг мэдээлжээ.

Канадад ирсэн бараг 5000 дүрвэгчийн тээврийн зардлыг хувь хүмүүс гаргасан бол үлдсэн хүмүүсийнхийг тус улсын Засгийн газар төлсөн байна. Сири улсаас шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 4-нөөс хойш Иордан, Ливаны тусгай хуарангуудаас Канадын Агаарын цэргийн хүчний цэргийн тээврийн онгоцуудаар тус улсад хүргэж байгаа аж.

2016 оны гуравдугаар сарын 1 хүртэл Сирийн 25 мянган дүрвэгчийг хүлээж авна гэж Канадын Цагаачлал, дүрвэгсэд болон иргэн харьяатын асуудал эрхэлсэн сайд Жон Маккаллум өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

 

Related news