”Хан Хэнтийн Өнгө-2” гэрэл зургийн үзэсгэлэн өнгө будгийг гайхамшгаараа үзэгчдийн сэтгэлийг мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 10:50:34

Хэнтий аймгийн зураач Д.Батхуяг “ Хан Хэнтийн өнгө-2” уран бүтээлийн бие даасан хоёр дах үзэсгэлэнгээ нэгдүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гаргасан юм. 

Үзэсгэлэнд зураачийн сүүлийн үед туурвисан 40 гаруй бүтээл тавигдсан бөгөөд уг бүтээлүүддээ Монголын нууц товчоонд тэмдэглэсэн түүх дурсгалт газрууд болон, Эзэн Чингисийн Өлгий нутгийн түүхэн дурсгал, байгалийн сайхан дагшин газрууд, нутгийн зон олныхоо зан заншил, аж байдлыг харуулахыг зорьжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд МУЭ-ийн хорооны дарга М.Төмөрбаатар, МУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Д.Мөнх, Ц.Нарангэрэл, Ч.Болдбаатар, Г.Дунбүрэн,  Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид, Хэнтий аймгийн Хууль зүйн хэлтсийн Дарга Ж.Ганбаатар, залуу уран бүтээлчид оролцлоо.

Зураач Д.Батхуяг, Зураач хүн өөрөө өөрийгөө удирддаг. Тиймээс 2012 онд “Хан Хэнтийн Өнгө-1” уран бүтээлийн анхны үзэсгэлэнгээрээ Эзэн богд Чингис хааны түүхэн жимээр бүтээлүүдээ туурвиж байсан бол хоёр дах бүтээлдээ нутгийнхаа бахарлуудыг үргэжлүүлэн сурталчилахыг зорьсон хэмээн ярилаа.

Мөн энэ үеэр Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас зураач Д.Батхуягийг “Хан алдартан” тэмдгээр шагнасан бол Монголын Урчуудын эвлэлээс түүний охин Б.Оюунтамирыг Монголын Урчуудын эвлэлийн  гишүүнээр элсүүлсэн юм.

Түүний энэ үзэсгэлэнгээс сонирхуулахад “Бурхан Халдун”, “Бэрээвэн хийд”, “ Хэрэг”, “Атганд унасан хангай”, “Цас” ,”Бодол” зэрэг бүтээлүүд нь хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татаж байсныг онцолж байлаа

МУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Ц.Нарангэрэл, Энэхүү үзэсгэлэнд их өнгөний өөрчлөлт орсон ажиглагдаж байна. Учир нь бүтээлүүдийн өнгө нь их эрчтэй, зоримог ажиллагаатай болсноороо ялгарч байна. Маш их эрэл хийж сэдэв санаа өнгө будаг нь хосолсон сайхан бүтээл болжээ, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид “ Зураач хүний хувиар ажиглахад үзэсгэлэнд түүхэн аж байдал, Чингисийнн нутагт амьдарч байгаа болохоор ч тэрүү ёстой л нэг  өнгө баялаг, уран зургийн хэллэгийг илүү тодотгож өгсөн байна. Өнгөний таашаал өгч чадсан уран бүтээл болсон байна гэж байлаа.

МУБИС-ийн дүрслэх урлагийн тэнхимийн багш, зураач Д.Булгантуяа, Зураачийн бүтээлээс нутгаас гэсэн чин сэтгэл Хэнтий нутгийн үнэр ханхлах шиг боллоо. Зарим зурагнууд нь билэгдлийн маягтай, байгалийн өнгийг гаргасан хэрнээ түүн дотор баяр баясгалан, хөгжлийг харуулсан. Бүтээлээс нь ёгт дүрслэл илүү их харагдаж байгаа болохоор үүгээрээ хүмүүсд далд утга санаагаар юм хэлэхийг илэрхийлсэн мэт санагдлаа. Өнгө гоё, сэдэв их баялагтай эрэл хайгуул хийсэн  бүтээлүүд байна. Аргагүй л бүтээлч хүн юм.

Зураач Б.Оюунтамир “Аавынхаа дайчин зан чанараар нь бахархаж байна. Энэхүү үзэсгэлэн нь эрч хүчтэй, үнэхээр гоё уран бүтээл болсон санагддаг. Би дүрслэх урлагийн төлөө өндөрөөс өндөрт дүүлэн нисэх болно гэсэн бол Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ж.Ганбаатар, Уран зургаараа дамжуулан гадаад, дотоодод Хэнтий нутгийн байгалийн сайхан, түүх соёл, аж амьдралыг өөрийн өвөрмөц уран зургийн аргаар илэрхийлэн суртчилан таниулахыг зорьсон нь маш чухал юм. Энэ бүтээлээс нэг бүтээл онцлон хэлэхэд “Атганд унасан хангай” зураг нь өнгө будагны зохиомж, сэтгэлийн илэрхийлэлийг агуулж чадсан бүтээл болжээ гэлээ.

МУЭ-ийн хорооны дарга М.Төмөрбаатар, Энэхүү бүтээлээрээ өнгө будгийг хослуулан, өнгөлөг сайхан бүтээлүүд гадна уран бүтээлчид бид суралцахаар давуу талууд их байна. Яахын аргагүй Чингисийн нутгийн энерги ханхалсан бүтээлүүд дэлгэжээ гэсэн юм.

Зураачийн энэхүү үзэсгэлэн нь цаашдаа ОХУ, Хятад зэрэг орнуудад дэлгэн тавигдах бөгөөд энэ сарын 16-наас Улиастай хотод тавигдаж нээгдэж байгаа ажээ. Мөн ирэх 5 дугаар сард уран бүтээлийн галлерейгаа байгуулж нээлтээ хийх гэж байгаа гэнэ.

О.Буянхишиг

 

Related news