“Гран при-Гавана 2016”-д манай 9 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-19 15:02:16

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Grand Prix Havana-д манай улсаас 9 жүдоч хүч, ур чадвараа сорин барилдахаар болов.

Куба улсын Гаванад барилдах жүдочдыг танилцуулахад, ОУХМ Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, А.Цолмон, П.Лхамдэгд, О.Жавзмаа нар барилдах юм. “Гран при-Гавана 2016” ангилалд түрүүлж алтан медаль хүртсэн тамирчин 300 оноо, мөнгөн медальтанд 180 оноо, хүрэл медальтанд 120 онооны шагналыг тус тус хүртэнэ. Тус тэмцээн 2016 оны нэгдүгээр сарын 22-нд эхлэх бөгөөд тэмцээнийг Etv телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм.

Д.Өлзий

Related news