ДБ тамгатай 13 тооны адуу олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 14:53:19

Хэнтий аймгийн Батширээт сумын зүүн хойно “Онон баг”-ийн нутаг болох Гутайн давааны баруун урд талаас ДБ тамгатай 13 тооны адуу энэ оны нэгдүгээр сарын 13-нд олдлоо гэж Хэнтий аймаг дахь Цагдаагийн газараас мэдээллээ.

Тус адуун сүрэгт хонгор гүү, хонгор морь, сартай хүрэн даага, хар даага 3,сартай цавьдар эр даага,сартай хүрэн охин даага, халиун алаг эр даага, “Баруун нүд нь цэхэр ” ухаа халзан эр даага, хүрэн охин даага 2, том сартай эр хүрэн даага байжээ. Тиймээс адуун сүргээ алдсан иргэн  9808-9101, 9890-4956, 9809-1188 утсаар холбогдохыг санууллаа.

О.Буянхишиг

 

Related news