Тэргүүний тариаланч, хадланчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 08:39:03

Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын зөвлөл жил бүр газар тариалангийн үйлдвэрлэл, хадлан тэжээл бэлтгэх ажилд амжилт гарган болзол хангасан хүмүүсээ сар шинийн босгон дээр аймгийн тэргүүний тариаланч, хадланчаар шалгаруулан шагнадаг уламжлалтай.

Энэ жил тус аймагт нар ногоо сайтай ургац арвин байсны үр дүнд багагүй хадлан, ургац хураан авсан байна. Амуилт гарган болзол хангасан Бигэр сумын тариаланч Г.Бат-Эрдэнийг “Аймгийн тэргүүний тариаланч”-аар, Шарга сумын хадланч Н.Баярсайхан, Бигэр сумын хадланч Б.Янсанцоо нарыг “Аймгийн тэргүүний хадланч”-аар шалгаруулсан байна. 

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Related news