Европын Зөвлөлийн төлөөлөгчид Крымын байдлыг ажиглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-26 11:22:38

ПАРИС. /TASS/. Крымын хойгийн байдлыг шалгахаар Европын Зөвлөл төлөөлөгчдөө Крым рүү илгээсэн гэж тус зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Турбьёрн Ягланд мэдэгдэв.

Энэ нь бүрэн бие даасан ажиллагаа бөгөөд Крымын газар нутгийн статустай холбоотой асуудалд ямар ч хамаагүй гэж тэрбээр мэдэгджээ.

“Крымд амьдардаг 2.5 сая гаруй хүн Европын хүний эрхийн конвенцын хамгаалалтад байдаг бөгөөд тэд үүнээс ашиг хүртэх боломжтой юм. Гэвч жил гаруй хугацаанд олон улсын байгууллагын нэг ч төлөөлөгч Крым рүү явах боломжгүй байсан” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, бид төлөөлөгчдөө илгээснээр, Крымын хүний эрхийн байдлын тухай цогц, тодорхой мэдээлэл авч, хойгийн иргэдэд анхаарал тавих боломжтой болно гэж мэдэгдэв.

Швейцарийн дипломатч Жерар Штудман тэргүүтэй дөрвөн төлөөлөгч өчигдрөөс ажлаа эхэлсэн бөгөөд Крымын байдлын тухай тайлангаа хоёр болон гуравдугаар сард Европын Зөвлөлд өгөх ажээ.

Д.Нямтулга

 

Related news