Малайзад террорист үйл ажиллагаанаас сэргийлэх бага хурал болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКУАЛА-ЛУМПУР. /NHK/. Террорист үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилготой олон улсын бага хурал өчигдөр Малайзын нийслэл Куала-Лумпурт эхэлжээ.
Хүчирхийлэл, хэт давруу үзэлтэй тэмцэх тухай олон улсын бага хуралд АСЕАН-ы гишүүн орнууд, Япон, АНУ зэрэг 18 орны сайд нар болон албаны хүмүүс оролцож байна.
Тэд “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх арга замууд болон бусад арга хэмжээг хэлэлцэнэ. Нэгдүгээр сарын 14-нд Жакартад болсон халдлагыг шалгаж, хариу арга хэмжээ авах ажиллагааг удирдаж байгаа Индонезийн төлөөлөгчид бага хуралд оролцож байгаа бөгөөд тэд, Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн индонез босогч уг халдлагыг гарамгай зохион байгуулсан байна гэж мэдэгджээ. Уг босогч цахим ертөнцөөр хэв давруу үзлийг сурталчилдаг ажээ.
Мөн тэд, террорист үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхийн тулд Индонез хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахад бэлэн байна гэж мэдэгджээ.
Д.Нямтулга