Мал сүргийн өвөлжилт тавлаг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймаг 2015 оны эцэст 2 сая 922.6 мянган толгой мал, үүний дотор 88.4 мянган адуу, 58.8 мянган үхэр, 34.7 мянган тэмээ, 909.3 мянган хонь, 1 сая 831.2 мянган ямаа тоологдож одоо тавлаг сайхан өвөлжиж байна.
Төгрөг, Халиун, Шарга, Дэлгэр, Тайшир сумдын нутаг бусдаасаа илүү их цастай байгаа ч тарга хүч сайн авсан болохоор мал сүрэг муудаагүй өвөлжиж сайн байна хэмээн тус сумын малчид өгүүлж байна. Сүүлийн өдрүүдэд хэсэг хугацаанд хүйтний эрч чангарсан ч өвөл, хаврын бэлтгэлд зориулсан өвс, тэжээлийн нөөцөө задлаагүй хавар мал төллөхийг хүлээж байгаа гэж ярьж байлаа.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол