Лиллехаммерийн залуучуудын II өвлийн олимп эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-02-13 12:12:36

Норвеги улсын Лиллeхаммeр хотноо залуучуудын өвлийн II олимпийн наадам албан ёсоор энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийж Монгол Улс баг тамирчид төрийн далбаагаа мандуулан уг ёслолд оролцжээ.

Манай улсаан цана , тэшүүрийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин өрсөлдөхөөр очсон юм. Энэхүү наадамд дэлхийн 71 орны шилдэг баг тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорино.

Олимпийн нээлтийн ёслол өвөрмөц болж Норвеги онцлогоор жигд байдлыг эрхэмлэж тухайн орны нэг нэг тамирчин Төрийн далбаагаа мандуулан төв тайзаар алхаж эх орноо танилцууллаа. Өвлийн спорт өндөр хөгжсөн АНУ, Канад, ОХУ, Швед, Норвеги улсууд өргөн бүрэлдхүүнтэй оролцож байна. Зохион байгуулагчид аль нэг улсад давуу байдал үүсгэхийг хүссэнгүй, тэгш байдлыг эрхэмлэж буй нь илхэн байв.

Ёслолын жагсаалд манай улсын ээлж болоход "Монголиа" хэмээн дэлгэцэнд урсан гарч ирэхэд Алтан соёмбот далбаагаа мандуулсаар манай цанын тамирчин ОУХМ А.Очирсүх үндэсний хувцасаараа гангарсан байв. Манай тамирчинг Норвегийн нэвтрүүлэгч хамгийн сайхан нь хэмээн магтлаа. Ийнхүү Лиллехаммерт дахин өвлийн Олимпийн бамбар асаж, Олимпийн туг далбаа Норвегийн тэнгэрт өргөгдлөө. Өвлийн спортыг сонирхогчдын анхаарал 10 хоногийн турш Норвеги улсыг чиглэх юм.
Oдоогоос 22 жилийн тэртээ Лиллeхаммeр хотноо 1994 онд Өвлийн ХVII олимпийн наадамд зохион байгуулахад зах зээлийн шинэ системд шилжээд байсан манай улс шорт трeк хэмээх цоо шинэ төрлөөр цорын ганц тамирчин оролцсон түүхтэй.

Д.Өлзий

 

Related news