Сар шинээр жирийн өдрөөс хоёр дахин ачаалалтай байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 23:27:42

Төв аймгийн нэгдсэн эмнэлэг энэ  сарын 8-15-нд  төвийн  247, алсын гурван дуудлага, яаралтай, тусламжийн хүлээн авах тасаг нийт 100 гаруй хүнд үйлчилсэн нь урьд жилээс ачаалалтай  байжээ. 

Нийт дуудлага мэдээллийн дийлэнх хувийг хүүхдийн өвчлөл эзэлж, голдуу ханиад нь хүндэрч, өндөр халуурч, тууралтат халдвартай байсан бол томчуудад  хоолноос илүүтэй архины хордлого түгээмэл байжээ. НЭ-ийн чанарын албаны дарга Р.Дулмаагийн хэлснээр сар шинээр жирийн өдрөөс хоёр дахин ачаалалтай ажиллажээ.  Ялангуяа хүүхдийн тасгийн ачаалал хоёр  дахин нэмэгдэж, 28 ортойгоос  2 сарын 14-ны байдлаар 58 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна.  Иймд цаашид бага насны хүүхэддээ тавих анхаарлаа улам нэмэгдүүлж, олон хүнтэй газар авч явахгүй, байхыг анхаарууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news