Хэнтий аймгийн Батноров сумаас “Алтан Төлийн Эзэн” тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ90 жилийн түүхтэй МОҮНРТ-ээс жил бүр уламжлал болгон малчдад олгодог “Алтан төлийн эзэн” шагнал энэ жил 38 дахь жилдээ олгогдлоо.
Энэхүү шагналын “Алтан унаганы эзэн”-ээр Батноров сумын Идэрмэг багийн малчин Б.Арсланбаатар тодорч аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг, МҮОНРТ-ийн дэд захирал Д.Энхтуяа, Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал тэргүүтэй албаны хүмүүс шагналыг нь гардуулан өгөв.
Энэ үеэр “Алтан унаганы эзэн” Б.Арсланбаатарыг “Хан Хэнтийн алдартан” тэмдэгээр шагналаа.
Б.Арсланбаатар “Би 13 наснаасаа эхлэн мал маллаж, адуун сүргийг түлхүү өсгөж эхэлсэн бөгөөд адуу маллах арга ухаанд суралцаж, одоогоор 26 азарга адуу буюу 600 гаруй адуутай болсон. Сумын алдарт уяач бөгөөд хурдны морь уях арга ухааныг ааваасаа өвлөсөн
Мал дагаж яваа удамт малчдын гавьяа төрийн хайр хүндэтгэлийг ийнхүү хүлээж байна” гэв.
Түүний хувьд энэ онд 600 гаруй толгой адууг маллаж байгаа бөгөөд 150 гүүнээс 150 унага бойжуулсан амжилтаар ийнхүү “Алтан унаганы эзэн” боллоо.
О.Буянхишиг