Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-16 16:31:06

Дорноговь аймаг 2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан. Баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллах жилийн ажлын хүрээнд Ажлын хэсгийг байгуулж  20 орчим  төрлийн ажил зохион байгуулахаар төлөвлөснөөс гадна баялаг бүтээгчидээ дэмжиж ажиллах талаар уриалга гаргасан билээ.

Тэгвэл Гал бичин жилийн сар шинийн өмнөхөн тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны  ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны  санамж бичигт төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхэд хамтран ажиллах, орон нутгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, үйлдвэрлэгчид, хоршоологчид, худалдаачдыг дэмжих зэрэг бүтээлч олон ажлыг тусгасанг байна.

Х.Эрдэнэбулган

Related news