Барилгачид спортоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 11:15:02

Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газар, Барилгачдын холбооноос Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд спортын арга хэмжээ зохион байгууллаа.

Нийт 8 баг тамирчид төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн 4 төрлийн тэмцээнээр өрсөлдөн гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байрыг “Барилгачдын холбоо” баг, 2-р байранд “Ундрага-Алтай” баг, 3-р байранд “Ашид гэгээн өргөө” баг, сагсан бөмбөгийн тэмцээнд тэргүүн байрыг  “Угсралт” баг, 2-р байранд “Хөгжлийн бодлогын хэлтэс”-ийн баг, 3-р байранд “Ашид гэгээн өргөө”  баг тус тус орсон бол шатрын тэмцээнд “Ундарга-Алтай” ХХК-ний Д.Бямбаа тэргүүн байр эзэлж удаах байруудад Б.Дүгэр, Х.Магнай нар оржээ. 

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол  
 

 

Related news