"Мешхед 2017" Ираныг дэлхийд танилцуулах боломж

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-19 11:14:58

­МЕШХЕД. /IRNA/. Ирэх жил Мешхед хотыг Азийн лалын ертөнцийн соёлын нийслэл хот болгохоор сонгосон нь Ираныг танилцуулах сайхан боломж юм гэж тус улсын Соёл, шашны сайд Али Жаннати мэдэгдэв.

“Энэ арга хэмжээ нь дэлхийн элитүүдийн анхаарлыг Иран болон Мешхедэд татаж чадна. Тиймээс бид Ираны лалын соёлыг дэмжих хэрэгтэй” гэж тэрбээр “Мешхед 2017” арга хэмжээг зохион байгуулах үндэсний хороонд үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

Мөн тэрбээр, “Мешхед 2017” төслийн санхүүжилтийн зарим хэсгийг Засгийн газраас олгохоор төлөвлөсөн бөгөөд банкаар дамжуулан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.

“Мешхед 2017” арга хэмжээг зохион байгуулах тухай уулзалтын үеэр Хорасан-Резави мужийн ерөнхий захирагч Алиреза Рашидиан мөн үг хэлжээ.

Д.Нямтулга

 

Related news