Үржлийн хэсгээр баталгаажуулах нь зүйтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-20 14:57:51

Энэ  оны хоёрдугаар сарын 01-нд улсын Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мал аж ахуйн салбарын зөвлөл хуралдаж Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын омгийн улаан ямааны  үүлдэр угсаа, үржил селекцийн асуудлыг хэлэлцжээ.

Сүүлийн жилүүдэд говь нутгийн байгаль, цаг уурын таатай нөхцөл, мал сүргийн хувьчлал, цайвар ноолуурын эрэлт хэрэгцээ,  үнийн өсөл зэрэг хүчин зүйлс нь улаан ямааны  өсөлтөд сайнаар нөлөөлсөн аж.  Дэлгэрэх суманд 65262 ямаа үржүүлж байгаа нь 1990 онытүвшнээс 2-3 дахин өссөн төдийгүй шаардлага хангасан сүрэг 2010 онд 9000 байсан бол 2015 оны эцэст13000 хүрч жил бүр тогтвортой өссөн үзүүлэлт гарсан аж.

Иймд дээрх ямааг ардын селекци, шинжлэх ухааны үндэслэлтэй шилэн сонголтын үр дүнд бий болсон шилмэл сүрэг гэж үзэж Дэлгэрэх улаан ямаанд хийсэн судалгааны ажлыг хангалттай гэж дүгнэн цаашид үржлийн хэсгээр баталгаажуулах нь зүйтэй гэж эрдмийн зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Эрдмийн зөвлөлийн гишүүдээс гарсан санал зөвлөмжийн  дагуу үржлийн ямааны тодорхойлолтыг товч, тодорхой болгож Их эрдмийн зөвлөлд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.  

Х.Эрдэнэбулган

Related news