БНСУ-ын нутгийн удирдлагын туршлагаас судаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙУИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Су.Батболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэнтий аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ө.Цогбадрах болон зарим аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нар нутгийн удирдлагын туршлага судлахаар энэ сарын 15-21-ний хооронд БНСУ-д ажиллалаа.
2014-2015 онд нутгийн удирдлага, иргэний оролцоо өндөр түвшинд хөгжсөн Швейцарын Холбооны Улсад УИХ-ын гишүүд болон 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүрэлдэхүүн туршлага судалсан бөгөөд үүний үр дүнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинд шинэчлэл хийх, бүх шатны төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг бэхжүүлэхэд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, орон нутгийн хурлын дэмжлэг бий болсон юм.
Энэ хүрээнд төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын хоёр шатлал бүхий нутгийн удирдлагын тогтолцоо, бүтэц, муж, аймаг, сумын өөрөө удирдах байгууллага, орон нутгийн сонгуульт төлөөлөгчдийн үйл ажиллагаа, тэдэнд зориулсан сургалтын хөтөлбөр, нутгийн удирдлагын байгууллагуудын үүрэг, функцын хуваарилалт, төв болон орон нутгийн удирдлагын харилцаа, төвлөрлийг сааруулах бодлого, үйл ажиллагаа, нутгийн удирдлагын эрх зүйн орчин болон орон нутгийн бие даасан байдлын тухай хуулийн хэрэгжилт зэрэгтэй танилцаж, судлан мөн хэрэгжих боломжтой сайн туршлагыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажээ.
Хэнтий аймаг О.Буянхишиг