Күнзийн институт “Майдарын 15” арга хэмжээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 14:37:59

Ховд их сургуулийн Күнзийн институт “Майдарын 15”-ны үйл ажиллагаа зохион байгууллаа.

Хятад хэл сурч байгаа оюутан залууст тухайн хэлээр нь ярилцагч ард түмний ёс заншлын талаар мэдлэг олгох, “Майдарын 15"-ны баяртай холбоотой мэдээллийг хятад хэлээр уншиж мэдэх явцдаа хэлээ сайжруулахад туслах зорилготой.

Түүнчлэн тус  сургуулийн багш ажилтан нийт суралцагсад  ард иргэдэд  хөрш орныхоо соёл, уламжлалын нэгээхэн хэсэгтэй танилцах боломж олгох зорилгоор Ховд их Сургуулийн Күнзийн институт “Майдарын 15"-ны үйл ажиллагааг зохион байгууллаа.

ХИС-ийн Күнзийн институт байгуулагдаад хагас жил  болж байгаа юм. Тус инстиут  хятад хэлний бүх шатны сургалт явуулсанаас гадна хэд хэдэн соёлын арга хэмжээ зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг  нь шинийн 15-нд  тохиосон "Майдарын 15"-ны баярын үйл ажиллагаа юм.

А.Бямбасүрэн 

 

Related news